14 цаг 25 минут
2023.10.26
Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.
14 цаг 24 минут
2023.10.26
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүд 57.1 саналаар дэмжив. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.
14 цаг 01 минут
2023.10.26
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаан санал хураалтаар үргэлжилж байна.