• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

Ши, Трампын уулзалтын өмнө гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна

НХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын босгон дээр хоёр тал хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа АНУ-ын эрчим хүчний эх үүсвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Ши Жиньпин энэ сарын 24-нд Вашингтонд айлчилна. Цагаан ордны тэргүүн өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотноо айлчилж байсан билээ. АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны эвлэрлийг сунгах төлөв улам тодорхой болж байна. Талууд зарим төрлийн бараа бүтээгдэхүүн, тэр дундаа дундаа АНУ-ын эрчим хүчний эх үүсвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулахаар ярилцаж байна. Эдгээр арга хэмжээг урьдчилан боловсруулсан 30 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг харилцан бууруулах төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Үүнтэй зэрэгцэн ирэх амралтын өдрүүдэд АНУ-ын сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэнтэй уулзахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоодугаар сард Хэ Лифэн АНУ-ын худалдааны төлөөлөгч Жеймисон Гриртэй уулзан, хоёр улсын эдийн засгийн харилцааны асуудлаар хэлэлцээ хийж байжээ. Бессентийн мэдээлснээр, Вашингтон Бээжингээс газрын ховор элемент, хөдөө аж ахуйн бүтээгдэхүний талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн, талууд эдийн засгийн харилцааны тэнцвэрийг хангах үүднээс худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тохирсон байна.

дэлгэрэнгүй

Саудын Араб Европт газрын тосны нийлүүлэлтээ бууруулахаа мэдэгджээ

Саудын Араб Европын үйлчлүүлэгчдэдээ есдүгээр сарын сүүлээр нийлүүлэгдэх газрын тосны хэмжээг бууруулахаа мэдэгджээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, дэлхийд түүхий газрын тосны экспортоороо тэргүүлдэг Саудын Араб ээлжит халдлагын улмаас Улаан тэнгисийн баруун эрэг дэх боомтод нийлүүлдэг “Дорно-Өмнөд” хоолойгоор дамжих нийлүүлэлтээ түр зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Үүний сацуу, Йемений хуситуудын халдлага болон Ормузын хоолойд үүссэн нөхцөл байдлын улмаас Саудын Арабын газрын тосны экспорт асуудалтай нүүр тулаад байгаа билээ. Саудын Арабын эрчим хүчний яам “Дорно-Өмнөд” хоолойд хэд хэдэн цохилт өгсний улмаас газрын тос дамжуулалтыг түр зогсоосон тухай энэ сарын 11-нд мэдэгдсэн юм. Цохилтыг Иракийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн дроноор өгсөн гэж хожим нь Саудын Арабын гадаад хэргийн яамнаас тодруулж байв.

дэлгэрэнгүй

426 ШИРХЭГ ГҮҮРИЙН ДАМ НУРУУ УГСАРЧ, АЖЛЫН ЯВЦ 63,9 ХУВЬД ХҮРЛЭЭ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтад 426 ширхэг дам нуруу угсарч, гүүрийн ажлын явц 63,96 хувийн гүйцэтгэлтэй боллоо. Хил дамнасан төмөр замын 9,4 км төмөр бетон гүүрийн Т хэлбэрийн 666 ширхэг дам нурууг БНХАУ-ын Ганцмод боомтод үйлдвэрлэж дууссан. Тус дам нурууг БНХАУ-ын TB/T 3043-2018 стандартын дагуу чанарын шаардлага ханган үйлдвэрлэж, ТВ/Т2092-2018 стандартын дагуу статик ачааллын туршилт хийж баталгаажуулан, ТВ-Т3094-2018 стандартын дагуу 487 ширхэг дам нурууг монгол талд хүлээлгэн өгсөн байна.

дэлгэрэнгүй

БНХАУ шатахууны экспортоо хязгаарлаж магадгүй

Эх газрын Хятадад шатахуун, дизелийн түлшний нөөц нь буурч байгаагаас үүдэн экспортыг хязгаарлах магадлал нэмэгдсээр байна. Олон улсын томоохон агентлагуудын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төрийн өмчиит шатахуун нийлүүлэгчдийн нөөц 2.9% агшиж, 2022 оноос хойших доод түвшинд хүрлээ. Дизелийн түлшний нөөц нь 2.4% буурснаар 15 сарын доод түвшинд хүрсэн байна. БНХАУ-ын засаг захиргаа АНУ-Ираны дайн эхэн үед хэдэн долоо хоног газрын тосны экспортоо хязгаарлаж байсан түүхтэй. Улмаар нөхцөл байдалтай уялдуулан Хятадын тал экспортын хязгарлалтаа зөөлрүүлж шатахуун, дизелийн түлш, онгоцны түлш зэрэг боловсруулсан бүтээгдэхүүний экспорт долоодугаар сард эргэн сэргэж байжээ. АНУ, Ираны нөхцөл байдал шинэ шатанд гарч Ормузын хоолойд газрын тосны тээврийн онгоцнуудад халдах явдал нэмэгдсэн тул цаашид дэлхийн зах зээлд газрын тосны ханш өндөөр хэвээр үргэлжлэхээр байна. Ганцхан баримт дурдахад олон улсын зах зээл дээр брент төрлийн газрын тосны ханш есдүгээр сар гарсаар 20 орчим хувиар өссөн. Одоогоор энэ төрлийн газрын тос баррель тутамдаа 108 ам.доллароор худалдаалагдаж байна. Ташрамд дурдахад Монгол Улс есдүгээр сард Хятадын талаас 10 мянган тонн автобензин,  мянган тонн онгоцны түлш, 3 мянган тонн дизелийн түлш авахаар тогтсон. Монголын талаас есдүгээр сар болон аравдугаар сард нэмэлт шатахуун авахаар хүсэлт тавин шуурхай судлуулж байгаа юм. АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр наймдугаар сард БНХАУ-аас 6 мянган тонн “АИ-92” автобензин татан авчээ.

дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн зорчилт 2.5 саяар нэмэгдсэн ч төлбөргүй зорчигчдын тоо өсжээ

Нийтийн тээврийн удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн систем хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-аас жил бүр гаргадаг нийтийн тээврийн статистик мэдээллээ гаргасан байна. Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь өглөө 07.00-08.00 цагийн хооронд, орой 16.00-17.00 цагийн хооронд байх ба нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын 30 хувийг эзэлж байна. Ажлын болон амралтын өдрийг харьцуулахад зорчилтын хэмжээ амралтын өдөр 39 хувиар буурсан байна.  2024 онд нийтийн тээврийн салбарт 142.7 сая зорчилт бүртгэгджээ. Энэ нь 2023 оны зорчилтоос 2.5 саяар өссөн үзүүлэлт юм. Зорчилтын тоо өссөн хэдий ч төлбөртэй зорчилт 2023 онтой харьцуулахад 3.9 хувиар буурч, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчилтын тоо 11.6 хувиар өсжээ. 2024 оны хувьд иргэд нийтийн тээврээр дөрөвдүгээр сард (13.76 сая зорчилт) хамгийн их үйлчлүүлсэн бол долоодугаар сард (9.26 сая зорчилт) хамгийн бага зорчилт үүсчээ. Харин гарагийн хувьд аваад үзвэл иргэд мягмар гарагт нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлдэг байна. Нийт зорчилтод эзлэх хувиар нь авч үзвэл төлбөртэй том хүний зорчилт 45.5 хувь, төлбөртэй хүүхдийн зорчилт 14.2 хувь, ахмад настан 27.2 хувь, оюутны хөнгөлөлттэй зорчилт 7.4 хувь, ХБИ 5.6 хувь, цусны донорын хөнгөлөлттэй зорчилт 0.1 хувийг эзэлжээ. М:1(5шар-Офицеруудын ордон) чиглэлд хамгийн их иргэд зорчжээ Иргэдийн хамгийн их зорчилт хийсэн гурван чиглэл нь, М:1(5шар-Офицеруудын ордон) чиглэлд 19 сая зорчилт, М:4(Шар хадны эцэс-Цамбагарав) чиглэлд 5.9 сая зорчилт, Ч:40(Алтан тариа-Улаан хуарангийн эцэс) чиглэлд 4 сая зорчилт үүссэн байна. Хамгийн их зорчилт үүссэн М:1 чиглэлийн хувьд хуучин Ч:1 дугаартай байсан ба 2024 оны нэгдүгээр сараас чиглэлийн дугаарыг өөрчлөн М:1 болгосон билээ. 2023 онд тус чиглэлд найман сая зорчилт үүсэж байсан бол 2024 онд зорчилтын тоо 2.38 дахин өссөн байна. Үүнд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоо өссөн болон троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн нь нөлөө үзүүлсэн байна. 2024 онд “Эрдэм транс” ХХК-ийн 13-371 гараж дугаартай тээврийн хэрэгсэл 286048 минут, “Блюбус” ХХК-ийн 04-046 гараж дугаартай тээврийн хэрэгсэл 276265 минут, “Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ”-ын 02-174 дугаартай тээврийн хэрэгсэл 275954 минут үйлчилгээ үзүүлснээр нийтийн тээвэрт хамгийн олон цагаар үйлчилгээ үзүүлсэн гүйцэтгэлтэй тээврийн хэрэгслүүд болжээ. Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) чиглэлийн 1 рейсийн уртын хэмжээ нь 142.4 км байна 2024 оны эцсийн байдлаар өссөн дүнгээр буюу 2015 оноос хойш бүртгэгдсэн 660 чиглэл байх ба үүнд жил бүрийн зам засвар, наадам, марафон, шөнийн үйлчилгээ, зуслангийн чиглэл зэрэг улирал, өдрийн арга хэмжээнүүдэд зориулан гаргасан чиглэлүүд мөн багтаж байна. Дээрх чиглэлүүдээс хамгийн урт чиглэл нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) чиглэл бөгөөд 1 рейсийн уртын хэмжээ нь 142.4 км. Тухайн чиглэл нь том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөгийн тарифтай байсан. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 6.1 км бөгөөд энэ чиглэл нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) чиглэл байна. Хамгийн олон зогсоолтой чиглэлүүд нь Ч:22 (Шадивлан-Чингис СООСЭ) буюу 83 зогсоолтой, Ч:29А (Сэлбэ амралт-Өргөө амаржих газар) буюу 71 зогсоолтой, Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав) буюу 71 зогсоолтой, Ч:73 (ТЭЦ4-Зунжин худалдааны төв) буюу 71 зогсоолтой байжээ. 40.6 хувь гар утасны аппликейшнаар автобусны картаа цэнэглэжээ 2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа Umoney картаа цэнэглэсэн ба нийт цэнэглэлтийн мөнгөн дүнгийн 40.6 хувийг гар утасны аппликейшнаар /Hipay, Tapatrip, Toki, SocialPay, SocialPay Junior/ цэнэглэжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 13.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 59.4 хувь нь автобусны зогсоолын ойролцоох ТҮЦ, 6,8 нэрийн дэлгүүр, Номин, Имарт, GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэжээ. 2024 оны эцсийн байдлаар Umoney карт цэнэглэх боломжтой 1783 гэрээт цэг байсан байна. Улаанбаатар смарт карт ХХК нь 2017 оноос эхлэн арилжааны банкнуудтай хамтарсан картыг гарган ажиллаж байгаа ба 2024 оны байдлаар Монголын топ 4 банк буюу Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банктай хамтран 3 өөр төрлийн функц /том хүн, хүүхэд, оюутан/ бүхий картыг гаргажээ. Банктай хамтарсан картаар нийтийн тээвэрт цэнэглэх шаардлагагүйгээр зорчих боломжтой ба энгийн Umoney карттай ижил дамжин суултын хөнгөлөлтийг эдлэх, хүүхдийн хөнгөлөлтэй тарифаар зорчих боломжтой байдаг байна.

дэлгэрэнгүй

21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45-60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрчээ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар эхлүүлсэн. Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд сая 593 мянга 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь юм байна. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 695 мянга 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 мянга 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Мөн 753 мянга 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна. 21 хүртэлх насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45-60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Түүнчлэн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д нь хорт хавдар шинээр оношлогдсон байна.

дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

   14 цаг 25 минут 2023.10.26 Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.    14 цаг 24 минут 2023.10.26 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүд 57.1 саналаар дэмжив. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.    14 цаг 01 минут 2023.10.26 УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаан санал хураалтаар үргэлжилж байна.

дэлгэрэнгүй