Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас есдүгээр сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг энэ сарын 3-ны өдөр танилцуулсан. Тус хуваарийн дагуу есдүгээр сард дараах тэтгэвэр, тэтгэмжийг олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэр: есдүгээр сарын 15, 24-нд Асаргааны тэтгэмж: есдүгээр сарын 15, 24-нд Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж: есдүгээр сарын 15, 24-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмж: есдүгээр сарын 17-нд тус тус олгоно. Иргэд өөрт хамаарах тэтгэвэр, тэтгэмжийн олголтын өдрөө дээрх хуваарийн дагуу шалгах боломжтой.