• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

Монгол Улс Азийн наадмаас 183 медаль хүртээд байна

Азийн наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Монгол Улсын баг тамирчид 1974 оноос эхлэн Азийн наадамд оролцсон бөгөөд энэ хугацаанд нийт 183 медаль хүртээд байна. Үүнээс 28 нь алт, 51 нь мөнгө, 104 нь хүрэл медаль юм. Анх оролцсон Азийн наадамдаа Монгол Улс хоёр алт, таван мөнгө, найман хүрэл нийт 15 медаль хүртэж байсан юм. Түүхэндээ хамгийн олон медаль авч байсан нь 2018 оны Жакарта-Палембангийн наадам бөгөөд монголчууд 25 медаль хүртэж байжээ. Дэлхийд алдартай “1xBet” брэндийн шинжээчид Монгол Улсын баг тамирчид 2026 оны Азийн наадамд чөлөөт бөх, жүдо, бокс зэрэг спортод амжилт гаргахаас гадна сагсанбөмбөгийн “3х3” төрөл, байт харваанд амжилт үзүүлнэ гэж таамаглаж буй. Мөн энэ жилийн наадамд шинээр багтсан холимог тулааны төрөлд ч амжилт үзүүлнэ гэж таамаглаж байгаа билээ.

дэлгэрэнгүй

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” 21 дэх жилдээ зохион байгуулагдана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэх жилдээ тус арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчилсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулах юм. Хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асар ажиллуулахаар төлөвлөөд байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахыг хориглож байгаа юм. Өнөөдөр тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болж салбарын хяналт шалгалт, зөвшөөрөл, зохион байгуулалттай холбоотой асуудлаар хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн бэлтгэл бэлэн байдалтай холбогдох үүрэг чиглэл өгөв. Намрын ногоон өдрүүд өргөтгөсөн худалдаагаар Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой. Түүнчлэн манай улсын тэргүүлэгч, манлай үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж хэрэглэгчдийн хүртээл болгодог юм.

дэлгэрэнгүй

Ой, хээрийн таван түймрийг бүрэн унтраажээ

Дорнод, Сүхбаатар, Булган аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн ой, хээрийн таван түймрийг бүрэн унтраалаа. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд хоёр, Баянтүмэн суманд нэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд нэг, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд нэг ой, хээрийн түймэр тус тус бүртгэгдсэн байна. Намрын улиралд өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасдаг. Үүнээс гадна салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг байна. Иймд иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

дэлгэрэнгүй