• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

Газрын тосны ханш өсөж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ирантай тохиролцоонд хүрч Ормузын хоолойг нээх саналыг няцаасантай холбоотойгоор газрын тосны ханш өсөж эхэллээ. Зах зээл дээрх брент төрлийн гзарын тосны фьючерс ханш 2.7% өсөж, баррель тутамдаа 07.16 ам.долларт өслөө. Харин WTI төрлийн түүхий газрын тосны фьючерс ханш 1.9% өсөж, нэг баррель нь 94.16 ам.долларт хүрсэн байна.

Хэдийгээр Ираны талаас тодорхой болзол тавьж Ормузын хоолой нээх тохиролцоонд хүрэх санал гаргасан ч АНУ-ын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нийлүүлэлт хомс байгаагаас шалтгаалан АНУ-ын засаг захиргаа 2026 оныг дуустал газрын тос экспортлохоо түр хориглоод байна. Ийнхүү унаад байсан газрын тосны ханш долоо хоногийн дотор 18% өслөө. Цаашиад Иран-Америкийн дайны нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны ханш савлагаатай байхыг шинжээчид анхааруулсаар байна.

Хариулт үлдээнэ үү