• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

АНУ Иракт бүх цэргийн баазаа шилжүүлэн өгчээ

АНУ тэргүүтэй олон улсын эвсэл Иракийн зэвсэгт хүчинд бүх цэргийн баазаа шилжүүлэн өгчээ. Энэ сарын 30-аас хойш тус улсад олон улсын эвслийн нэг ч цэргийн болон сургалтын бие бүрэлдэхүүн үлдэхгүй. Иракийн зэвсэгт хүчин эвслийн цэрэг бүрэн гарсны дараа нутаг дэвсгэртээ аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээхэд бэлэн болжээ 2014 онд АНУ-ын санаачилгаар “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэх зорилгоор олон улсын терроризмын эсрэг эвсэл байгуулагдсан. Мөн оны наймдугаар сард тус олон улсын эвсэл Ирак болон Сири дэх жихадистуудын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Тус эвсэлд 60 орон нэгдсэн бөгөөд үйл ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгүй явагддаг байжээ.

дэлгэрэнгүй

Улс даяар шатахууны 11 хоногийн нөөцтэй байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр улс даяар шатахууны 11 хоногийн нөөцтэй байгаа аж. Энэ тухай АҮЭБ-ийн яамны ТНБД Б.Дашпүрэв хэлэхдээ “Улсын хэмжээнд дунджаар 20 хоногийн нөөцтэй болсон үед түгээлт жигдэрч, дугаарлалт арилна. Өнөөдрийн байдлаар 11 хоногийн нөөцтэй байгаа учраас нийлүүлэлт жигд бус, түр зуурын хүндрэл гараад байна” гэсэн юм. Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 95 ШТС-нд 1135 тонн, орон нутгийн 42 ШТС-нд 556 тонн АИ-92 автобензин нийлүүлжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 128 вагон цистерн буюу 7,680 тонн АИ-92 автобензиний үлдэгдэлтэй байна. Үүнээс 86 вагон буюу 5,160 тонн нь Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Сайншанд өртөөнд хүрээд байгаа аж. ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс ачих шатахууны хэмжээ буурсан нь дотоодын зах зээлд хомстол, дугаарлалт үүсэх шалтгаан болсон байна. Ойрын өдрүүдэд ОХУ-аас хийх ачилтын хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгааг мэдээллээ.

дэлгэрэнгүй

ЕСБХБ Монгол Улсын ДНБ-ийг 6.3% өснө гэж дүгнэлээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлж 6.3% болголоо. Ингэснээр өмнөх төсөөллөөс 0.8% өсгөж байгаа юм. Харин ирэх 2027 оны төсөөллийг 5.5% болно гэж дүгнэжээ. Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд өмнөх оныхоос 7.7% өсөхөд уул уурхайн олборлолт, экспортын өсөлт голлох нөлөө үзүүлжээ. Ялангуяа нүүрсний олборлолт 52.4%, зэсийн олборлолт 20% нэмэгдсэн юм. Чухам үүний нөлөөгөөр гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй дөрөв дахин нэмэгдээд байна. ЕСБХБ олон улсын бусад санхүүгийн байгууллагуудтай адилаар энэ их өсөлт өрхийн үүдээр ороогүй гэж дүгнэсэн. Монголын өрхийн хэрэглээ ердөө 0.5% өссөн агаад хүнс, мах, эрчим хүчний үнйн өсөлтөөр үүдэн инфяцын өсөлт эрчимжсэн аж. Түүнээс гадна хөрөнгийн зардал нэмэгдсэнээр төсвийн алдагдал оны эхний долоон сарын байдлаар ДНБ-ний 2.5%-д хүрээд байна. ЕСБХБ-ны дүгнэснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эрчим хүчний үнийн өсөлт, БНХАУ-ын эрэлт сулрах, ОХУ-ын нийлүүлэлтээс үүдсэн шатахууны хомстол сөргөөр нөлөөлнө гэж үзжээ.

дэлгэрэнгүй

“Зэсэн Богд Групп” хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд анхаарна

Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох “MiningWeek & MinePro 2026” олон улсын чуулга, үзэсгэлэн тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан. Энэ удаагийн чуулганд Монгол, Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага болон тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн билээ. . Тэгвэл тус чуулга, үзэсгэлэнгийн хүрээнд уул уурхай, гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Зэсэн Богд Групп”-ийн удирдлагууд байр сууриа илэрхийлэв. Тэд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн суурь болсон уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээс гадна сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, экспортын орлогыг солонгоруулах нь хамгийн чухал болохыг онцлов. “Зэсэн Богд Групп”-ийн зүгээс цаашид олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах аж.

дэлгэрэнгүй

Даац хэтрүүлсэн тээвэрлэлтийг нэг сарын хугацаанд зогсооно

Зам тээврийн хөгжлийн төвийн шийдвэрээр зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг аравдугаар сарын 15-аас арваннэгдүгээр сарын 15-ныг дуустал түр зогсоохоор болжээ. Цаг агаар сэрүүсэх үед газрын хөрс болон автозамын далангийн өнгөн хэсэг хөлдөхийн зэрэгцээ ус, чийг ихээр хуримтлагддаг байна. Үүний улмаас автозамын ачаа даах болон бат бэхийн чанар огцом буурдаг тул хүнд болон хэт овортой тээвэрлэлтийг хязгаарлаж байгаа аж. Заасан хугацаанд тээвэрлэгчид “Автотээврийн хэрэгслийн ангилал, Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025” стандартын 5.2 дахь заалтад нийцүүлэн тээвэрлэлт хийх шаардлагатай байна. Мөн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэж, авто зам болон замын байгууламжид хохирол учруулсан тохиолдолд тухайн иргэн, ААН, байгууллага учирсан хохирлыг хуулийн дагуу барагдуулах аж.

дэлгэрэнгүй

Газрын тосны ханш өсөж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ирантай тохиролцоонд хүрч Ормузын хоолойг нээх саналыг няцаасантай холбоотойгоор газрын тосны ханш өсөж эхэллээ. Зах зээл дээрх брент төрлийн гзарын тосны фьючерс ханш 2.7% өсөж, баррель тутамдаа 07.16 ам.долларт өслөө. Харин WTI төрлийн түүхий газрын тосны фьючерс ханш 1.9% өсөж, нэг баррель нь 94.16 ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр Ираны талаас тодорхой болзол тавьж Ормузын хоолой нээх тохиролцоонд хүрэх санал гаргасан ч АНУ-ын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нийлүүлэлт хомс байгаагаас шалтгаалан АНУ-ын засаг захиргаа 2026 оныг дуустал газрын тос экспортлохоо түр хориглоод байна. Ийнхүү унаад байсан газрын тосны ханш долоо хоногийн дотор 18% өслөө. Цаашиад Иран-Америкийн дайны нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны ханш савлагаатай байхыг шинжээчид анхааруулсаар байна.

дэлгэрэнгүй

Э.Энхдэлгэрэх “Miss Universe” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоно

75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монгол Улсын үндэсний ялагчаар Э.Энхдэлгэрэх тодорлоо. Тэрбээр өдгөө 29 настай бөгөөд “Билиг” дээд сургуулийг эдийн засагч, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг реклам сурталчилгааны менежмент мэргэжлээр тус тус төгссөн байна. Ийнхүү Э.Энхдэлгэрэх олон улсын гоо сайхны нэр хүндтэй тэмцээний 75 дахь удаагийн шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болж байна.

дэлгэрэнгүй

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус хогийн цэг үүссэн. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллаж, хогийн цэгийг шуурхай нүүлгэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Туул голын ай сав газар 2010 оноос хойш аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр барилгын хог хаягдлаа хаяж, нийт 1.1 сая тонн хог хуримтлагджээ. Энэ нь Газрын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудыг зөрчиж байгаа юм. Улаанбаатар хотын 1.8 сая оршин суугчийн ундны эх үүсвэр, Туул голын экосистем дээр бий болсон хууль бус хогийн цэгийг зөөж, цэвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрд үүрэг болгож байна. Мөн Туул голын эрэг, хөрс болон ойролцоох ундны усны эх үүсвэрийн худгуудад мэргэжлийн байгууллагатай хамтран шинжилгээ хийж нөхөн сэргээх, халдваргүйжүүлэх болон сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хогийг цэвэрлэж, зөөсний дараа дахин хог асгуулахгүй байхын тулд хашаа хайс байгуулж, камержуулах зэрэг арга хэмжээг авна. Энд хог хаягдлаа тогтмол хаясаар ирсэн компаниудад хариуцлага тооцож, нүүлгэн шилжүүлэх зардлыг төлүүлнэ. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Цаашид байгалийн сайхан тогтоцтой энэ газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байна” гэв. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Дүүргээс найман камерыг суурилуулж, нэмж хог хаяулахгүй байхад төвлөрч байна. Орон нутагт хяналт шалгалтын эрх зүйн боломжийг нээж өгөх шаардлага бий. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй цемент, шохойн үйлдвэрийн 60-70 хувь нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Олон жилийн турш хяналтгүй байсны улмаас Туул голын энэхүү газарт хогийн цэг үүссэн. Аж ахуйн нэгжүүд бургасыг хогоор дарж сүйтгэн хогийн цэг үүсгэж, хүрээг нь тэлж байна” гэлээ.

дэлгэрэнгүй

Олон удаагийн үйлдлээр мал хулгайлж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тус аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Асгат сумын нутаг дэвсгэрт удаа дараагийн үйлдлээр мал хулгайлж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтнүүд нийт *41 толгой бод мал хулгайлсан нь тогтоогдож, улмаар иргэдэд 87 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Одоогоор уг хэргийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд бусад холбогдох нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.

дэлгэрэнгүй

ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн идэвхээ сулруулж, хүчээ сэлбээрэй

Хонь Өнөөдөр амьдрал танаас сонсох чадвар шаардана. Бүхнийг хянах гэсэн хүслээ дарвал эргэн тойрны хүмүүс гайхалтай шийдэл санал болгох чадвартай гэдгийг харна. Хурд, хэмнэлээ хасаарай. Үхэр Санхүү болон ахуйн асуудлаа элдэв жүжиггүй цэгцлээрэй. Ирээдүйн талаарх таамгаасаа айхаа боль. Урдах ажлаа л хий. Жижиг алхмууд танд хөл дээрээ зогсох мэдрэмж төрүүлнэ. Хайртай хүмүүстэйгээ захирсан дуугаар ярих хэрэггүй. Ихэр Таны ухаан бодол нэгэн зэрэг зуун санааг барьж авахыг хичээнэ. Үүний оронд ядаж нэг чухал ажлаа дуусгахыг хичээгээрэй. Хормын сэтгэл хөдлөлийн нөлөөн дор амлалт өгөхөөс зайлсхий. Та өөрөө л амлалтаа биелүүлэх болно шүү. Мэлхий Танаас огт хамаарахгүй зүйлээс болж санаагаа зовоох хэрэггүй. Үүний оронд өөрөөсөө юу хамгийн ихээр тайвшруулдаг тухай асуу. Завсарлага авч, идэвхээ сулруулж, хүчээ сэлбээрэй. Арслан Бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хөлсөө дуслуулахаа боль. Эрч хүчээ өдөр тутмын ажилдаа зориулаарай. Өөрийнхөө байр сууринд хатуу зогсож буй нэгнийг ятгах гэж бүү хичээ. Охин Бүхнийг төгс байлгах гэж өөрийгөө ядраах вий. Ажлаас бус харин ажлын үр дүнд хандах надлагаас болж бид стресстдэгийг ойлгоорой. Хүлээлтээ багасгавал эрх чөлөө, баяр баясгалан авчирна. Жинлүүр Өөрийнхөө амар тайван байдлыг ямар ч гэмшилгүйгээр хамгаалах эрхтэй гэдгээ өөртөө сануулаарай. Бусдын зөрчилд энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэх нь илүү. Өөрсдөө учраа олог. Хилэнц Энгийн ойлгомжтой зүйлээс далд санаа, утга учрыг нь олох гэж хичээнэ. Хамт олон, найз нөхдийн үгнээс өө хайх хэрэггүй. Эрч хүчээ төвлөрөл шаардсан хүнд асуудлыг шийдэхэд зориул. Оюун ухаанаа хэт их бодлоос чөлөөлөөрэй. Нум Таны томоохон санаанууд жижиг өдөр тутмын ажлаа хийх шаардлагатай тулгарна. Уйтгартай гэж бүү бухимд. Жижиг ажлууд л ирээдүйн амжилтын суурийг тавьж байдаг. Асуудлыг алхам алхмаар шийд. Матар Бүхнийг өөр дээрээ авах хүсэл таныг ядраана. Бусдад зарим даалгавраа хариуцуулах чадвар бол бүтээлч хүний шинж. Бусад хүмүүст бие даан ажиллах боломж олго. Хумх Өнөөдөр аливаа дүрэм таны эрх чөлөөг боомилж байгаа мэт санагдана. Маргаанаас зайлсхий. Ахуйн асуудлаа эмгэнэлт жүжиг болгодог хүмүүсээс зайгаа бариарай. Аливаад тайван ханд. Загас Бодит байдалтай холбоогоо таслахгүй байх нь чухал. Итгэлгүй мэт байгаа бол энгийн дасгал хий. Эргэн тойрноо цэгцэл. Бусдын сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээгээрэй.

дэлгэрэнгүй