2026 оны намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна. Энэ жилийн хувьд таримлын болц жигд байгаа хэдий ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлжээ. Тиймээс ургацыг богино хугацаанд, хорогдол багатай хураан авахын тулд цэргийн алба хаагчид цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Засгийн газрын шийдвэр болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас томилогдсон алба хаагчид Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүсэд ажиллаж байгаа юм. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Угтаалцайдам, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхон, Сант, Дархан-Уул аймгийн Орхон суманд нийт 40 орчим бүлэгт хуваагдан ургац хураалтын ажилд оролцож байна. Мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын сүүлч болон аравдугаар сарын эхний арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгуудад нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж. Иймд цэргийн алба хаагчид цаг агаарын эрсдэлээс урьтаж, ургацыг богино хугацаанд, алдагдалгүй хураан авахад анхаарч, шуурхай ажиллаж байна.
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т өмгөөлөгч Ц.Батболдын хамт гомдол гаргажээ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг өнөөдөр ХЭҮК-т гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо “Монгол Улсын иргэн Наранхүү овогтой Шинэцэцэг миний дээрх тунхаглал болон хууль тогтоомжид заагдсан цаашилбал хүн болж төрсний хувьд заавал эдлэх ёстой байгалиас заяасан заяагдмал эрх эрх чөлөө минь зөрчигдсөн. Улмаар уг эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа нөхцөл байдал өөрөөс минь биш бусдаас, магадгүй хүний эрхийг хамгаалж хууль сахиулах ёстой байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа эсэхэд эргэлзэж байгаа тул танай байгууллага хандан гомдол гаргаж байна. Хохирогч миний нэр төр, хүний эрхийг хамгаалж, нөхцөл байдлыг дордуулахгүй байх талаас дүн шинжилгээ хийж, та бүхэн байр сууриа илэрхийлэн дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна” гэжээ.