Монгол Улсад 2025 онд 10-19 насны 2.86 мянган охин жирэмсэн болсон тухай Үндэсний статистикийн газрын мэдээлэлд дурджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16.5% өссөн үзүүлэлт аж. Насны бүлгээр нь авч үзвэл 15-19 насны охидын жирэмслэлт дийлэнх хувийг эзэлж байна. Эсрэгцэх нэгэн статистик байгаа нь жирэмсэлсэн охдын тоо нийт дүнгээр өссөн ч өсвөр насны охидын төрөлтийн түвшин буурчээ. Тухайлбал 2025 онд 1000 хүнд ногдох төрөлтийн 14.7 болж, өмнөх оноос буурсан байна. Ташрамд дурдахад сүүлийн таван жилд жирэмсэн болсон охидын тоо 2000-аас буурахгүй байна. 2021-2023 оны хооронд гурван жил дараалж 100 гаруй тохиолдлоор буурсан ч 2024 онд 2.4 мянган тохиолдлоор огцом нэмэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өсвөр насны жирэмслэлттэй холбоотойгоор Монгол Улсад хэд, хэдэн зөвлөмж өгсөн байдаг. Тухайлбал бэлгийн цогц боловсрол олгох, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өсвөр насныханд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэвтрүүлэх, нийгмийн хандлага болон эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарахыг зөвлөжээ.
Газрын тосны ханш аажмаар саарч эхэллээ
Саудын Араб улс Оманы нутгаар дамжуулан түүхий газрын тос тээвэрлэх санал тавьсны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш аажмаар саарч эхэллээ. Брент төрлийн газрын тосны фьючерс ханш 0.2 хувиар буурч баррель нь 105.64 ам.доллар болсон бол WTI төрлийн газрын тосны фьючерс ханш 0.3% буурч баррель нь 102.1 ам.долларт хүрчээ. Ийнхүү алгуур буурч байгаа нь АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтаас өмнө Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжих хүлээлт үүсээд байгаа юм. Газрын тосны ханш энэ сар гарснаас хойш даруй 20% өссөн нь АНУ-Ираны дайнтай холбоотой. Цаашид Доналд Трампын гаргах шийдвэрээс шалтгаалан газрын тосны ханш хэлбэлзэлтэй байна. Учир нь ердөө нэг сарын өмнө 80 орчим доллар дээр хадгалагдаж байсан газрын тосны ханш 100 доллароос давсан. Хэдийгээр газрын тосны ханш алгуур боловч бууж байгаа ч энэ сарын туршид 100 ам.доллароос буурахгүй гэж тооцжээ.