• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна

БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас энэ наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн юм. Энэ үзүүлэлтээр Монгол Улс Узбекистаны дараа 3-р байрт орж байгаа бөгөөд нийт эрэн сурвалжлагдаж буй гадаадын иргэдийн 15.5 орчим хувийг Монголын иргэд эзэлж байна.

дэлгэрэнгүй

Урианхай, Тува болон казах иргэдийн хооронд үүссэн 15 гомдол ХЭҮК-т иржээ

Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүсээд буй нийгмийн талцал, үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс гомдол, мэдээлэл иржээ. ХЭҮК-ийн мэдээлснээр, 15 иргэнээс нийт 17 гомдол, мэдээлэл ирсэн байна. Гомдлууд нь Урианхай, Тува болон казах иргэдийн хооронд үүссэн гэх нийгмийн хуваагдал, хүний эрхийн асуудлыг хөнджээ. Комисс холбогдох гомдол, мэдээллийн дагуу хуулийн хүрээнд шалгалт хийж, шаардлагатай асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Мөн Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгийд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд орж, цахим орчинд талуудын байр суурь зөрсөн мэдээллүүд гарч байгаа юм.  

дэлгэрэнгүй

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээнд НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2023.09.17/ хуралдаж, хэлэлцэх асуудлуудтай холбоотой санал, байр сууриа нэгтгэлээ. Бүлгийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглалын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, нийслэлийн хөгжлийн 2027 оны  төлөвлөгөөнд тусгагдсан ажил, төсөв санхүүжилт, тэдгээрийн үр өгөөжийн талаар хэлэлцлээ. Хуралдаанд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, 2027 онд нийслэлд хэрэгжүүлэх зарим онцлох ажлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр өнгөрсөн зун нийслэлд хур тунадас их орсонтой холбоотойгоор үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг ханган ажилласныг дурдаад цаашид үер, усны эрсдэлийг зөвхөн хүн хүчний нөөцөөр шийдвэрлэх бус техник, технологид тулгуурласан цогц шийдлээр ажиллах зорилт тавьж байгаа гэв. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусны буудал дээр иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо. Бүлгийн хуралдааны үеэр, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих соёл, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг илүү тодорхой болгох шаардлагатайг хөндсөн юм. Тухайлбал, нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан авлигын эсрэг сургалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, олон нийтэд чиглэсэн мэдээлэл болон нөлөөллийн ажил, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөнд нарийвчлан тусгах хэрэгтэй гэв. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, холбогдох ажлуудыг хэрэгжүүлж буй талаар холбогдох албаныхан мэдээлэв.

дэлгэрэнгүй

ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно

Өвөрмонголын XIV соёлын өдрүүд энэ сарын 22-25-нд Улаанбаатар хотноо болно. Соёл хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх талаарх хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх, найрсаг харилцааны олон нийтийн суурийг зузаатгах зорилгоор тус өдрүүдийг зохион байгуулдаг. “Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя” уриан дор болох тус өдрүүдээр соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, цогц үзэсгэлэн, урлагийн тоглолт, дууны уралдаан, ном хэвлэлийн салбарын харилцаа, уран сайхны кино болон богино хэмжээний цуврал нэвтрүүлгийн үзвэр, шилдэг аудио-визуал бүтээлийн солилцоо, уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө, албаны түвшний уулзалт хэлэлцээ зэрэг 12 үндсэн төрлийн 23 үйл ажиллагааг зохион байгуулах аж. Энэ удаагийн соёлын өдрүүдийн нэг чухал ажил бол Өвөрмонголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг танилцуулах явдал аж. Уг бүсийг энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс албан ёсоор зарласан ба 23 дахь улсын зэрэглэлийн чөлөөт худалдааны туршилтын бүсэд тооцогдож буй.

дэлгэрэнгүй

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Н.Учрал болон бусад албаны хүмүүс, төрөл төрөгсөд нь Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Юмжаагийн Цэдэнбал улс эх орноо удирдах үйл хэрэгт 44 жил тасралтгүй хүчин зүтгэжээ. Ерөнхий сайд Н.Учрал  “ХХ зууны Монголын хөгжлийн бахархалт түүхийг бүтээхэд онцгой үүрэг, гавьяа гүйцэтгэсэн түүхэн бие хүн, үндэсний ой санамжид үргэлжид  санан дурсагдах эх оронч удирдагч бол Юмжаагийн Цэдэнбал юм. Тийм ч учраас түүнийг ХХ зууны манлай төрийн зүтгэлтэн хэмээн Монголын ард түмэн өргөмжилсөн юм” гэдгийг онцлоод “Энэ эрхэм хүмүүнийг Монголын ард түмэн бид мартах учиргүй. Түүний амьдралын 75 жил эгэл энгийн, гайхам бахархам хөдөлмөрч бүтээлч хувь хүний түүх, бас түүхэн цаг үеийн улс төрийн зүтгэлтэн, эх оронч удирдагчийн гавьяатай, сургамжтай түүх юм” гэлээ. Ерөнхий сайд Н.Учрал төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь хүндэтгэл илэрхийллээ.

дэлгэрэнгүй

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон 304 дүгээр цэцэрлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн Хяналт шалгалтын газраас гүйцэтгэлийн хяналт хийлээ. Хяналт шалгалтын хүрээнд “Оүшн-Оюу” ХХК, “Опту” ХХК, “Вишндевелопмент” ХХК, “Топсет Хоум” ХХК, “Пинк товер” ХХК, “Эзэн АСБТ” ХХК-д сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын шаардлагад нийцүүлэх тухай улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлагыг нийслэлийн Хяналт шалгалтын газраас есдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн. Уг албан шаардлагын хэрэгжилтийг шалгах зорилгоор 14 хоногийн дараа гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд зарим аж ахуйн нэгж албан шаардлагад заасан зөрчил, дутагдлыг бүрэн арилгаагүй нь тогтоогдлоо. Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз “Зарим компани сургууль, цэцэрлэгийн орц, гарцыг нээж чөлөөлөх, явган хүний зам гаргах, гудамж, талбайн гэрэлтүүлгийг шийдвэрлэх зэрэг шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Албан шаардлагын биелэлт хангалтгүй, сургууль, цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг холбогдох норм, стандартын дагуу бүрэн хангаагүй ажиллаж байна. Иймд илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг бүрэн арилгаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг зохих шаардлагын дагуу хангуулах хүртэл барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авна” гэлээ.

дэлгэрэнгүй

Цэргийн алба хаагчид намрын ургац хураалтыг нугалж байна

2026 оны намрын ургац хураалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн манлайлан оролцож, улс орны хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна. Энэ жилийн хувьд таримлын болц жигд байгаа хэдий ч зуны цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт өмнөх жилүүдээс 5-10 хоногоор хоцорч эхэлжээ. Тиймээс ургацыг богино хугацаанд, хорогдол багатай хураан авахын тулд цэргийн алба хаагчид цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Засгийн газрын шийдвэр болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас томилогдсон алба хаагчид Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүсэд ажиллаж байгаа юм. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант, Борнуур, Угтаалцайдам, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Орхон, Сант, Дархан-Уул аймгийн Орхон суманд нийт 40 орчим бүлэгт хуваагдан ургац хураалтын ажилд оролцож байна. Мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын сүүлч болон аравдугаар сарын эхний арав хоногийн эцсээр тариалангийн бүс нутгуудад нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж. Иймд цэргийн алба хаагчид цаг агаарын эрсдэлээс урьтаж, ургацыг богино хугацаанд, алдагдалгүй хураан авахад анхаарч, шуурхай ажиллаж байна.

дэлгэрэнгүй

Монголын 7 газар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлээд байна

Монгол Улс одоогийн байдлаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад долоон газар орныг бүртгүүлээд байна. Эдгээрээс тав нь соёлын, хоёр нь байгалийн өвийн жагсаалтад бүртгэгджээ. Хамгийн сүүлд энэ онд “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолборуудыг” шинээр бүртгүүлсэн юм. Монгол Улсын бүртгэгдсэн газруудыг дурдвал Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул ба түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд, Увс нуурын ай сав, Дагуурын ландшафт билээ. Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн конвенцид 1990 онд нэгдэн орсон. Конвенцид нэгдсэнээр бүртгэлтэй өвийн хамгаалалтын нөхцөлийг хадгалах, менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг юм. Хэдийгээр дэлхийн өв нь аялал жуулчлалыг хөгжүүлэх шалтгаан боолдог ч уг жагсаалтын үндсэн зорилго нь тухайн өвийн онцгой үнэ цэнийг урт хугацаанд хамгаалахад чиглэгддэг ажээ.

дэлгэрэнгүй

Ой, хээрийн таван түймрийг бүрэн унтраажээ

Дорнод, Сүхбаатар, Булган аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн ой, хээрийн таван түймрийг бүрэн унтраалаа. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол суманд хоёр, Баянтүмэн суманд нэг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд нэг, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд нэг ой, хээрийн түймэр тус тус бүртгэгдсэн байна. Намрын улиралд өвслөг ургамал хатаж, газрын гадарга болон ургамлын бүрхэвчийн чийг багасдаг. Үүнээс гадна салхины нөлөөгөөр гал түймэр гарах, богино хугацаанд тархах эрсдэл нэмэгддэг байна. Иймд иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн асаасан гал, шүдэнз, тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

дэлгэрэнгүй

СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т өмгөөлөгч Ц.Батболдын хамт гомдол гаргажээ

СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг өнөөдөр ХЭҮК-т гомдол гаргажээ. Тэрбээр гомдолдоо “Монгол Улсын иргэн Наранхүү овогтой Шинэцэцэг миний дээрх тунхаглал болон хууль тогтоомжид заагдсан цаашилбал хүн болж төрсний хувьд заавал эдлэх ёстой байгалиас заяасан заяагдмал эрх эрх чөлөө минь зөрчигдсөн. Улмаар уг эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа нөхцөл байдал өөрөөс минь биш бусдаас, магадгүй хүний эрхийг хамгаалж хууль сахиулах ёстой байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа эсэхэд эргэлзэж байгаа тул танай байгууллага хандан гомдол гаргаж байна. Хохирогч миний нэр төр, хүний эрхийг хамгаалж, нөхцөл байдлыг дордуулахгүй байх талаас дүн шинжилгээ хийж, та бүхэн байр сууриа илэрхийлэн дүгнэлт хийж өгөөч гэж хүсэж байна” гэжээ.

дэлгэрэнгүй