• Улаанбаатар хот, Багатойруу, Анкара гудамж 19-2 тоот
  • info@hugjiltv.mn
  • Ажлын цаг : 09:00 - 19:00

Есдүгээр сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас есдүгээр сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг энэ сарын 3-ны өдөр танилцуулсан. Тус хуваарийн дагуу есдүгээр сард дараах тэтгэвэр, тэтгэмжийг олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэр: есдүгээр сарын 15, 24-нд Асаргааны тэтгэмж: есдүгээр сарын 15, 24-нд Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж: есдүгээр сарын 15, 24-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмж: есдүгээр сарын 17-нд тус тус олгоно. Иргэд өөрт хамаарах тэтгэвэр, тэтгэмжийн олголтын өдрөө дээрх хуваарийн дагуу шалгах боломжтой.

дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж, аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзаж, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар товч мэдээлэл өглөө. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд малчин өрх эрсдэл багатай, дулаан өвөлжих, хүүхдүүд хичээлдээ саадгүй явах, эмнэлгийн тусламж цагтаа хүрэх, хүнсний нийлүүлэлт тасалдахгүй байх, бизнес хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн ордон тойрсон улс төр дотор, гаднагүй байна. Иргэдийн амьдралд шийдэх асуудал түүнээс ч их байна. Тиймээс төрийн бүх шатанд улс төрөөс илүү ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллахаа Ерөнхий сайд анхааруулав. Засгийн газар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвөө хүндээ зориулна. 769 мянга байгаа тэтгэврийг багадаа нэг сая болгоно. Цалин нэмнэ. Татварын ачааллаас хөнгөлнө. Орон сууцны хүртээмж нэмэгдүүлж ажиллахаа илэрхийллээ. Ерөнхий сайд аймаг, нийслэл бүр өвөлжилтийн бэлтгэлийн үлдсэн асуудлаа нэг бүрчлэн тодорхойлж, асуудал нь юу, хэн хариуцах, хэзээ, ямар эх үүсвэрээр шийдэх вэ гэсэн дөрвөн асуудлыг заавал тусган ажиллахыг үүрэг болгов. Орон нутгийн удирдлагуудыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлаа хугацаанд нь шийдвэрлэх, боломж хүрэхгүй асуудлыг Засгийн газар дэмжиж шийдвэрлэнэ гэв. “Асуудал бүр эзэнтэй, ажил бүр хугацаатай, шийдэл бүр үндэслэлтэй, хэрэгжилт бүр хяналттай байна” гэдгийг онцолж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг нутаг орондоо эзэн байж, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэх үүргээ биелүүлж ажиллахыг даалгалаа. Эрчим хүчний салбарт олон жил хуримтлагдсан асуудалтай нүүр тулж байгаа. Үнэнээ нуухгүй. Гэлээ гээд ард түмэндээ ачаа үүрүүлэхгүй, эрчим хүчний тариф нэмэхгүй гэдгийг онцлоод дулааны III цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэж, аймгуудын дулааны станцуудын ажлыг шахаж ажиллаж буйг тэмдэглэв. Хуралдаанд Шадар сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд З.Мэндсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцож өвөлжилтийн бэлтгэл ажил болон орон нутагт тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгч, асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа.

дэлгэрэнгүй

Саудын Араб Европт газрын тосны нийлүүлэлтээ бууруулахаа мэдэгджээ

Саудын Араб Европын үйлчлүүлэгчдэдээ есдүгээр сарын сүүлээр нийлүүлэгдэх газрын тосны хэмжээг бууруулахаа мэдэгджээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, дэлхийд түүхий газрын тосны экспортоороо тэргүүлдэг Саудын Араб ээлжит халдлагын улмаас Улаан тэнгисийн баруун эрэг дэх боомтод нийлүүлдэг “Дорно-Өмнөд” хоолойгоор дамжих нийлүүлэлтээ түр зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Үүний сацуу, Йемений хуситуудын халдлага болон Ормузын хоолойд үүссэн нөхцөл байдлын улмаас Саудын Арабын газрын тосны экспорт асуудалтай нүүр тулаад байгаа билээ. Саудын Арабын эрчим хүчний яам “Дорно-Өмнөд” хоолойд хэд хэдэн цохилт өгсний улмаас газрын тос дамжуулалтыг түр зогсоосон тухай энэ сарын 11-нд мэдэгдсэн юм. Цохилтыг Иракийн нутаг дэвсгэрээс хөөргөсөн дроноор өгсөн гэж хожим нь Саудын Арабын гадаад хэргийн яамнаас тодруулж байв.

дэлгэрэнгүй

АНУ Израилд 2.8 тэрбум ам.долларын тэсрэх бөмбөг нийлүүлэхээр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Израилд нийт 2.8 тэрбум ам.долларын хүнд жинтэй тэсрэх бөмбөг нийлүүлэхээр төлөвлөж байна гэж “The Washington Post” сонинд эх сурвалж дурдан бичжээ. Тус сонины эх сурвалжийн мэдээллээр, Израилд нийт 20 мянган МК-84 бөмбөг, 20 мянган BLU-117 бөмбөг, мөн тооны BLU-109 бөмбөг худалдахаар ярьж байгаа аж. Гэрээг АНУ-ын зэвсэглэлийг гаднын улс орнуудад зээл, тусламжаар нийлүүлдэг “Foreign Military Financing” механизмын шугамаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Доналд Трамп 2025 оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хүлээн авсны дараа Израилд 900 гаруй кг жинтэй тэсрэх бөмбөг нийлүүлэх хоригийг цуцалсан билээ. Жо Байдены засаг захиргаа ийм төрлийн зэвсэглэлийг Газын зурваст хэрэглэж, энгийн ард иргэд олноор үрэгдэхэд хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж, тэрхүү хоригийг тавьж байжээ.

дэлгэрэнгүй

426 ШИРХЭГ ГҮҮРИЙН ДАМ НУРУУ УГСАРЧ, АЖЛЫН ЯВЦ 63,9 ХУВЬД ХҮРЛЭЭ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтад 426 ширхэг дам нуруу угсарч, гүүрийн ажлын явц 63,96 хувийн гүйцэтгэлтэй боллоо. Хил дамнасан төмөр замын 9,4 км төмөр бетон гүүрийн Т хэлбэрийн 666 ширхэг дам нурууг БНХАУ-ын Ганцмод боомтод үйлдвэрлэж дууссан. Тус дам нурууг БНХАУ-ын TB/T 3043-2018 стандартын дагуу чанарын шаардлага ханган үйлдвэрлэж, ТВ/Т2092-2018 стандартын дагуу статик ачааллын туршилт хийж баталгаажуулан, ТВ-Т3094-2018 стандартын дагуу 487 ширхэг дам нурууг монгол талд хүлээлгэн өгсөн байна.

дэлгэрэнгүй

БНХАУ шатахууны экспортоо хязгаарлаж магадгүй

Эх газрын Хятадад шатахуун, дизелийн түлшний нөөц нь буурч байгаагаас үүдэн экспортыг хязгаарлах магадлал нэмэгдсээр байна. Олон улсын томоохон агентлагуудын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төрийн өмчиит шатахуун нийлүүлэгчдийн нөөц 2.9% агшиж, 2022 оноос хойших доод түвшинд хүрлээ. Дизелийн түлшний нөөц нь 2.4% буурснаар 15 сарын доод түвшинд хүрсэн байна. БНХАУ-ын засаг захиргаа АНУ-Ираны дайн эхэн үед хэдэн долоо хоног газрын тосны экспортоо хязгаарлаж байсан түүхтэй. Улмаар нөхцөл байдалтай уялдуулан Хятадын тал экспортын хязгарлалтаа зөөлрүүлж шатахуун, дизелийн түлш, онгоцны түлш зэрэг боловсруулсан бүтээгдэхүүний экспорт долоодугаар сард эргэн сэргэж байжээ. АНУ, Ираны нөхцөл байдал шинэ шатанд гарч Ормузын хоолойд газрын тосны тээврийн онгоцнуудад халдах явдал нэмэгдсэн тул цаашид дэлхийн зах зээлд газрын тосны ханш өндөөр хэвээр үргэлжлэхээр байна. Ганцхан баримт дурдахад олон улсын зах зээл дээр брент төрлийн газрын тосны ханш есдүгээр сар гарсаар 20 орчим хувиар өссөн. Одоогоор энэ төрлийн газрын тос баррель тутамдаа 108 ам.доллароор худалдаалагдаж байна. Ташрамд дурдахад Монгол Улс есдүгээр сард Хятадын талаас 10 мянган тонн автобензин,  мянган тонн онгоцны түлш, 3 мянган тонн дизелийн түлш авахаар тогтсон. Монголын талаас есдүгээр сар болон аравдугаар сард нэмэлт шатахуун авахаар хүсэлт тавин шуурхай судлуулж байгаа юм. АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр наймдугаар сард БНХАУ-аас 6 мянган тонн “АИ-92” автобензин татан авчээ.

дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн зорчилт 2.5 саяар нэмэгдсэн ч төлбөргүй зорчигчдын тоо өсжээ

Нийтийн тээврийн удирдлага, мэдээлэл, цахим төлбөрийн систем хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-аас жил бүр гаргадаг нийтийн тээврийн статистик мэдээллээ гаргасан байна. Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь өглөө 07.00-08.00 цагийн хооронд, орой 16.00-17.00 цагийн хооронд байх ба нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын 30 хувийг эзэлж байна. Ажлын болон амралтын өдрийг харьцуулахад зорчилтын хэмжээ амралтын өдөр 39 хувиар буурсан байна.  2024 онд нийтийн тээврийн салбарт 142.7 сая зорчилт бүртгэгджээ. Энэ нь 2023 оны зорчилтоос 2.5 саяар өссөн үзүүлэлт юм. Зорчилтын тоо өссөн хэдий ч төлбөртэй зорчилт 2023 онтой харьцуулахад 3.9 хувиар буурч, хөнгөлөлттэй буюу төлбөргүй зорчилтын тоо 11.6 хувиар өсжээ. 2024 оны хувьд иргэд нийтийн тээврээр дөрөвдүгээр сард (13.76 сая зорчилт) хамгийн их үйлчлүүлсэн бол долоодугаар сард (9.26 сая зорчилт) хамгийн бага зорчилт үүсчээ. Харин гарагийн хувьд аваад үзвэл иргэд мягмар гарагт нийтийн тээврээр түлхүү үйлчлүүлдэг байна. Нийт зорчилтод эзлэх хувиар нь авч үзвэл төлбөртэй том хүний зорчилт 45.5 хувь, төлбөртэй хүүхдийн зорчилт 14.2 хувь, ахмад настан 27.2 хувь, оюутны хөнгөлөлттэй зорчилт 7.4 хувь, ХБИ 5.6 хувь, цусны донорын хөнгөлөлттэй зорчилт 0.1 хувийг эзэлжээ. М:1(5шар-Офицеруудын ордон) чиглэлд хамгийн их иргэд зорчжээ Иргэдийн хамгийн их зорчилт хийсэн гурван чиглэл нь, М:1(5шар-Офицеруудын ордон) чиглэлд 19 сая зорчилт, М:4(Шар хадны эцэс-Цамбагарав) чиглэлд 5.9 сая зорчилт, Ч:40(Алтан тариа-Улаан хуарангийн эцэс) чиглэлд 4 сая зорчилт үүссэн байна. Хамгийн их зорчилт үүссэн М:1 чиглэлийн хувьд хуучин Ч:1 дугаартай байсан ба 2024 оны нэгдүгээр сараас чиглэлийн дугаарыг өөрчлөн М:1 болгосон билээ. 2023 онд тус чиглэлд найман сая зорчилт үүсэж байсан бол 2024 онд зорчилтын тоо 2.38 дахин өссөн байна. Үүнд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй тээврийн хэрэгслийн тоо өссөн болон троллейбусны чиглэлүүдийг нэгтгэсэн нь нөлөө үзүүлсэн байна. 2024 онд “Эрдэм транс” ХХК-ийн 13-371 гараж дугаартай тээврийн хэрэгсэл 286048 минут, “Блюбус” ХХК-ийн 04-046 гараж дугаартай тээврийн хэрэгсэл 276265 минут, “Зорчигч тээвэр хоёр ОНӨААТҮГ”-ын 02-174 дугаартай тээврийн хэрэгсэл 275954 минут үйлчилгээ үзүүлснээр нийтийн тээвэрт хамгийн олон цагаар үйлчилгээ үзүүлсэн гүйцэтгэлтэй тээврийн хэрэгслүүд болжээ. Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) чиглэлийн 1 рейсийн уртын хэмжээ нь 142.4 км байна 2024 оны эцсийн байдлаар өссөн дүнгээр буюу 2015 оноос хойш бүртгэгдсэн 660 чиглэл байх ба үүнд жил бүрийн зам засвар, наадам, марафон, шөнийн үйлчилгээ, зуслангийн чиглэл зэрэг улирал, өдрийн арга хэмжээнүүдэд зориулан гаргасан чиглэлүүд мөн багтаж байна. Дээрх чиглэлүүдээс хамгийн урт чиглэл нь Х:4 (Офицеруудын ордон-Шилжрээ) чиглэл бөгөөд 1 рейсийн уртын хэмжээ нь 142.4 км. Тухайн чиглэл нь том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөгийн тарифтай байсан. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 6.1 км бөгөөд энэ чиглэл нь Ч:78 (Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай) чиглэл байна. Хамгийн олон зогсоолтой чиглэлүүд нь Ч:22 (Шадивлан-Чингис СООСЭ) буюу 83 зогсоолтой, Ч:29А (Сэлбэ амралт-Өргөө амаржих газар) буюу 71 зогсоолтой, Ч:44 (Нарангийн гол-Дүнжингарав) буюу 71 зогсоолтой, Ч:73 (ТЭЦ4-Зунжин худалдааны төв) буюу 71 зогсоолтой байжээ. 40.6 хувь гар утасны аппликейшнаар автобусны картаа цэнэглэжээ 2024 оны турш иргэд нийт 9.18 сая удаа Umoney картаа цэнэглэсэн ба нийт цэнэглэлтийн мөнгөн дүнгийн 40.6 хувийг гар утасны аппликейшнаар /Hipay, Tapatrip, Toki, SocialPay, SocialPay Junior/ цэнэглэжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад 13.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 59.4 хувь нь автобусны зогсоолын ойролцоох ТҮЦ, 6,8 нэрийн дэлгүүр, Номин, Имарт, GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэжээ. 2024 оны эцсийн байдлаар Umoney карт цэнэглэх боломжтой 1783 гэрээт цэг байсан байна. Улаанбаатар смарт карт ХХК нь 2017 оноос эхлэн арилжааны банкнуудтай хамтарсан картыг гарган ажиллаж байгаа ба 2024 оны байдлаар Монголын топ 4 банк буюу Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банктай хамтран 3 өөр төрлийн функц /том хүн, хүүхэд, оюутан/ бүхий картыг гаргажээ. Банктай хамтарсан картаар нийтийн тээвэрт цэнэглэх шаардлагагүйгээр зорчих боломжтой ба энгийн Umoney карттай ижил дамжин суултын хөнгөлөлтийг эдлэх, хүүхдийн хөнгөлөлтэй тарифаар зорчих боломжтой байдаг байна.

дэлгэрэнгүй

21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45-60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрчээ

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны тавдугаар сарын 01-нээс орон даяар эхлүүлсэн. Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд сая 593 мянга 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь юм байна. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 695 мянга 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 мянга 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Мөн 753 мянга 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна. 21 хүртэлх насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45-60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Түүнчлэн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д нь хорт хавдар шинээр оношлогдсон байна.

дэлгэрэнгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

   14 цаг 25 минут 2023.10.26 Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.    14 цаг 24 минут 2023.10.26 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Гишүүд 57.1 саналаар дэмжив. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.    14 цаг 01 минут 2023.10.26 УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Чуулганы хуралдаан санал хураалтаар үргэлжилж байна.

дэлгэрэнгүй

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хооронд “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээг 2020 онд байгуулсан. Энэ хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хуулийн байгууллага, иргэдийн мэдлэгийг нэмэх олон талт ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт болов. МАНАЙ УЛСАД СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 30 ХҮН ЭНЭ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТСӨН Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээ 2020 оноос хойш хэрэгжиж байна. Жил болгон АНУ-ын Засгийн газрын төлөөллүүд уг төслийн хэрэгжилттэй танилцдаг. Энэ төслийг Дэлхийн зөн ОУБ, Азийн сангаар дамжуулан хэрэгжүүлж байна. Манай улсад гэмт хэргийн нөхцөл байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-уудаас уг төслийг эхлэхэд санал авч, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлсон. Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байна. Энэ хэрэг манай улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн маш бага хувийг эзэлдэг ч хүн худалдаалах гэмт хэргийг зохион байгуулалтай бүлэглэл үндэстэн дамнаж үйлддэг учраас урьдчилан сэргийлэх нь маш чухал. Бага үйлддэг гэж санаа амралгүй, энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхээр бүх тал хүчин чармайлт гаргаж байна. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, насанд хүрээгүй хохирогчдод үзүүлэх тусламжийг сайжруулах нь чухал. Цагдаа, прокурор, шүүгч нэгдсэн ойлголттой бол энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд тохирсон ял онооно. Монголд хүн худалдаалахтай тэмцэх хуульд хохирогчдод үзүүлэх үйлчилгээг нарийвчлан зохицуулаагүй. Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуульд маш нарийн заасан. Хүн худалдаалах гэмт хэрэгт хэн нэгнийг хүчээр хулгайлахаас гадна, хөдөлмөр, бэлгийн мөлжлөг хамаарна. Хүүхдээр хориотой, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх тохиолдол бий. Иймд хохирогч хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ тодорхой, чанартай, хүртээмжтэй байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцож байгаа хохирогч хүүхдүүдийн эрхийг хамгаалахад ээлтэй орчин хэрэгтэй. Тиймээс бид хэд хэдэн мэдүүлгийн өрөөг тохижууллаа. Энэ зөвхөн өрөөний тухай асуудал биш. Тухайн өрөөг зориулалтын дагуу ашиглах, мөрдөгч, бусад холбогдох хүмүүс хүүхдээс хэрхэн мэдүүлэг авах, сэтгэлзүйн төвтэй сургалтууд явуулав. Энэ төрлийн гэмт хэргийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг ч хийж байна. Иргэдийн хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт зөв болсноор өөрийгөө болон бусдыг хохирогч болохоос сэргийлнэ. Манай улсад сүүлийн гурван жилд 30 хүн энэ гэмт хэрэгт өртсөн статистик мэдээлэл бий. Гэхдээ энэ төсөл эхлэх үеэс уг гэмт хэрэгтэй холбоотой алба хаагчдыг маш сайн сургасан. Цагдаа, прокурор, шүүгч нэгдсэн ойлголттой байж энэ гэмт хэргийн яллагдагчдад тохирсон ял шийтгэл онооно.” гэлээ. Хүн худалдаалах гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй, хүний халдашгүй байдалд ноцтойгоор халддаг, зохион байгуулалтай гэмт хэрэг юм. Манай улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэдгээр олон улсын тайлан илтгэлүүдэд дурдагдаж байна. “Дэлхийн зөн” ОУБ-ын “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт” гэрээний төслийн захирал Б.Дарьханд “Энэ компакт гэрээний хүрээнд Монгол Улсын төрийн болон ТББ-уудтай хамтарч ажиллаж байна. Уг гэрээг байгуулахаас өмнө АНУ-ын Засгийн газраас манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлыг үнэлсэн. Тухайн үед холбогдох байгууллагуудтай уулзаж, тусламж хэрэгтэй гэж үзэн, энэ гэрээг байгуулсан юм. АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын буцалтгүй тусламжаар санхүүжин хэрэгжиж байна. Хүн худалдаалах гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тооцдог. Ялангуяа хүүхэд өртсөн бол сэтгэцийн маш хүнд гэмтэл авдаг. Сэтгэлзүйн гэмтэл авсан хүүхэд урт хугацаанд илааршдаггүй. Төслийн хүрээнд нийгмийн хамгаалал, үйлчилгээ, хууль хяналтын байгууллагуудад эдгээр хүүхдүүдтэй хэрхэн харилцах арга зүйг сургаж байна” гэлээ. Уулзалтад хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, салбар дундын хамтарсан багийн гишүүд, төслийг хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл оролцлоо. Эх сурвалж

дэлгэрэнгүй